Намар
навчис унахад
Яагаад
сэтгэл шаналдгийг
Би мэдэхгүй
Нүүдлийн
шувууд
Тоонон
дээгүүр сэтгэл даллан
Холоо одоход
Яагаад
дагаад дэгэлздгийг
Би мэдэхгүй
Яруу
найргийн эрхэмсэг
Торгон
мөртүүдэд
Ялимгүйхэн
гунисхийж
Яагаад
сэтгэл донсолдгийг
Би мэдэхгүй
Ялдамхан
хайранд ээнэгшин
Ядарснаа ч
мэдэхгүй
Яагаад чам
руу тэмүүлдгийг
би мэдэхгүй
Миний
мэдэхгүй юм
Орчлонд
дэндүү их юм гээч
Огт мэдэхийг
хүсэхгүй зүйлүүд
Мэдээж даанч олон биз ээ...!
No comments:
Post a Comment