Wednesday, March 12, 2014

Зан чанарын онцлогууд хувь хүний таних тэмдэг болох нь


Английн сэтгэл зүйч Ганс Айзенк эсрэг тэсрэг шинж төрхийн загварыг ашиглан бие хүний хэв шинжүүдийг тодорхойлжээ: дотогшоо чиглэсэн/гадагшаа чиглэсэн, тогтвортой/тогтворгүй
Хувь хүний тухай эхний үеийн онолууд зан чанарын категориудыг санал болгон түүнийхээ дагуу бүх хүмүүсийг ангилах боломж өгч байв. Нийтэд тодорхой загвар бол эсрэг тэсрэг хоёр хос: интроверси /экстраверси (дотогшоо чиглэсэн буюу дуу цөөтэй / гадагшаа чиглэсэн буюу нийцэрхүү), тогтвортой, мэдрэлийн хөөрөлтэй. Үүнтэй уялдуулан бие хүнийг эдгээр хоёр хэмжээсээр дамжуулан тодорхойлж болно. Өөр нэг загвар нь мэдрэлийн хөөрөл (сэтгэл хөдлөлийн тогтвортой, тогтворгүй байдал) гадагшаа чиглэсэн, шинэ үзэл бодолд нээлттэй, яриа хөөрөөтэй, сайхан сэтгэлтэй зэрэг хүмүүст янз бүрийн зэрэглэлээр төлөөлөгдөх таван үндсэн чанарыг (их тав) ашигладаг. Тэгэхдээ эдгээр гол чиглэлүүдээс тус бүр нь зан төлөвийн бүхэл бүтэн онцлогуудтай холбогддог. Жишээ нь: гадагшаа чиглэсэн өндөр түвшний хүмүүс нэлээд яриархуу, нээлттэй, нөхөрсөг байдаг. Нэлээд доод түвшний гадагшаа чиглэсэн хүмүүс тайван амгалан, болгоомжтой, зожигдуу, ганцаардмал байдаг. Ийнхүү категорчлон хуваах нь олон тооны хүмүүст тодорхойлолт өгөх болоцоо өгдөг. Гэхдээ тэдгээр нь нийгмийн нөхцөл байдал болон хувь хүний бүтцийн суурь бүрэлдвэрүүдийг (чиглэл, темперамент, зан чанар, авьяас чадвар гэх мэт) харгалздаггүй, хариу үйлдлийн олон хэлбрүүдийг тайлбарлах болон зан төлөвийг урьдчилан онож хэлэх боломжгүй юм. Тэдгээр нь хувь хүний бүхэл бүтэн байдлын ойлголтыг хөнгөвчлөхөд зориулагдсан бололцоот зүйрлэлүүдийн үүрэг гүйцэтгэдэг.

No comments:

Post a Comment