Friday, March 14, 2014

Ой тогтоолтын төрөл анги

Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажилгаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвх чармайлт оролцсон байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Бас зорилгын байдлаар нь санамсаргүй ба ухамсартай ой гэж хуваана. Ойг дотор нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөнийг тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой гэж ангилдаг.



Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажилгаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвх чармайлт оролцсон байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Бас зорилгын байдлаар нь санамсаргүй ба ухамсартай ой гэж хуваана. Ойг дотор нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөнийг тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой гэж ангилдаг.

1. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх эртхний тусламжтайгаар ангилдаг. Ой тогтоолт нь хүмүүсийн мэрэгжлийн онцлогтой ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөө нэрийг тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид хар өнгийн 40-өөд янзын утасыг тогтоодог байна.

2. Үг, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтоох талаар жүжигчин багш хүмүүс илүү байхад шатрын хөлөг дээрх хүү, боднуудын байрыг тогтоон цээжлэх талаар шатарчин хүмүүс илүү гүйд байдаг юм. Жишээ нь: Дэлхийн шатрын аварга байсан Михайл Таль

3. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үг утгын ойд дохионы П систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байхгүй юм.

4. Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих, зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөн их хэрэг болдог юм. Хүн бүрд ийм ой бий боловч хүний бие махбодын төрөлхийн онцлог, бас хөдөлгөөний дасгал сургууль хийж байсанаас ихээхэн шалтгаалдаг байна.

5. Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах, бахдах, гайхах, сэтгэл ханах, хайрлах дурлах, уйтгарлах, гомдох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас хүлээн авч чаддаг бөгөөд заримд нь бүр насан туршид нь хадгалагддаг. А.П.Чехов нь “хэнэггүй зан бол сэтгэлийн саа өвчин мөн” гэж тун сүрхий онож хэлсэн байдаг. Хүн нойрсож байгаа үед ухамсаргүй ой тогтоолт, Дохионы П системийн төв болон зүүн мал бөмбөлөг амарч, харин баруун тал бөмбөлөг ажилладаг байна. Иймээс зүүдний зарим нь санамсаргүй тогтоогдож үлдэнэ харин зарим нь өглөө санах гээд чаддаггүйтэй холбоотой юм.

6. Богино хугацааны буюу түр зуур тогтоох ой байхад бас урт удаан хадгалах ой байдаг аж. Удаан хадгалах ойг зүүн тйл хариуцдаг нь нтологдсон байна. Удаан санах ой нь үзэгдлийг харьцангуй удаан хугацаанд хадгалах идэвхтэй процесс юм. Урт удаан хугацааны фикиологи үндэс оньс нь биохимийн урвал юм.
Анхаарлийн тухай ойлголт
Хүний сэтгэцийн амьдралыг түүний хүртэн хүлээн авч байгаа юмс,үзэгдэл,тэдгээрээс хүнд төрсөн үзэл санаа, мэдрэмж,бодол сэтгэгдэл,болж өнгөрсөн зүйлийн тухай төсөөлөл, дүр төрхийн тасралтгүй урсгалтай адилтган үзэж болох аж. Энэ урсгал хүний хүрээлэн байгаа орчин, бусад хүмүүстэй харилцах харилцаа ,үйл ажиллагаа, өөрийн бие сэтгэхүйд гарч байгаа өөрчлөлтүүдээс үүсэх шинэ шинэ олон жижиг гол горхиор тасралтгүй хангагдан тэжээгдэж байдаг байна.
Хүний сэтгэцийн амьдралыг түүний хүртэн хүлээн авч байгаа юмс,үзэгдэл,тэдгээрээс хүнд төрсөн үзэл санаа, мэдрэмж,бодол сэтгэгдэл,болж өнгөрсөн зүйлийн тухай төсөөлөл, дүр төрхийн тасралтгүй урсгалтай адилтган үзэж болох аж. Энэ урсгал хүний хүрээлэн байгаа орчин, бусад хүмүүстэй харилцах харилцаа ,үйл ажиллагаа, өөрийн бие сэтгэхүйд гарч байгаа өөрчлөлтүүдээс үүсэх шинэ шинэ олон жижиг гол горхиор тасралтгүй хангагдан тэжээгдэж байдаг байна. Гэтэл бидний сэтгэхүйн үйл ажиллагааны энэ урсгал яагаад нэгэнт тогтон нуурлаж, эсвэл савнаасаа халин зүг бүр салан оддоггүй,тодорхой нэгэн гулдралаа алддагггүй юм бэ? Анхаарал гэдгийг хүртэхүй, сэтгэхүй шиг сэтгэцийн ихээхэн онцгой процесс гэж үздэггүй байна. Гэтэл тэр нь хүртэхүй, ой, сэтгэхүйн тусын тулд “өөрийгөө золиослон ” хүний ухамсрын үр дүнтэй, оновчтой,байх нөхцөл байдлыг бүрдүүлж байдаг аж. Ерөөсөө ч анхааралтай байна гэж байдаггүй. Харин анхаарал нь ямар нэг зүйлийг харах, сонсох, үнэрлэх, бодлого бодох эсвэл бүхнийг умартах,зохион бичлэг хийх гэх мэт сэтгэцийн тодорхой үйл явц дунд ямагт үүсэж бий болно.”Гадаад ертөнцөөс хүний сэтгэл санааны ертөнцөд нэвтрэн орж байгаа бүхний үүд хаалга нь анхаарал юм” гэж К.Д.Ушинский хэлжээ.
Анхаарал нь гадаад ертөнцийн юмс үэгдэл юм өөрийн сэтгэхүйн дотоод амьдралд чиглэсэн байдаг.Тэгэхээр тэр нь сэтгэцийн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлээд зогсохгүй хүрээлэн байгаа орчин болон хүний өөрийн бие махбод, сэтгэхүйд гарч буй янз бүрийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд хүнд тусалж сэрэмжлэн харах “харуулын алба ” гүйцэтгэдэг байна. Өрөөнд чинь ширээний ч юмуу, эсвэл ханын цаг байгаад түүний цохилтыг та тэр бүр ажиглахгүй. Нэгэн хэвийн дуу хүнд анхаарагдахгүй болдог аж.Ширээн дээр цаг тавиад дэргэд нь ном уншаад үзээрэй. Тэгэхдээ номоо ч уншаад цагын цохилтыг ч сонсохыг ч эрмэлзээрэй. Хэсэг зуур энэ хоёры зэрэг анхаарч олж байлаа ч төдөлгүй та эсвэл номоо анхааран цагийг мартаж эсвэл цагийн цохилтыг тасалдалгүй сонсохын тулд уншихаа тасалдуулах болно.Анхаарал гэдэг нь бусад зүйлсээс хөндийрч хүртэгдэж байгаа буюу санаж байгаа зүйлүүдийг тухайн тэр мөчид ялган салгаж ухамсарлахыг хэлдэг.Өөрөөр хэлбэл танин мэдэх оюуны ухамсартай үйл ажиллагаа тодорхой нэг зүйлд чиглэхийг хэлнэ.Хүний ухамсарын үйл тодорхой нэг зүйл дээр төвлөрөн гадны цочроогч зүйлүүдээс түүнийг илүү хурц тодоор тусгаж байгаа сэтгэцийн үйл явцыг анхаарал гэдэг аж.
Хүний сэтгэцийн үйл явцууд дотроос анхаарал нь юм үзэгдлийн шинж чанарыг гүн гүнзгий ухамсарлан тусгах гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний танин мэдэх үйл ажиллагаанд анхаарал идэвхитэй байр суурь эзэлж түүнийг бүтээлч шинж чанартай болгодог. Эндээс үүдүүлэн анхаарлын оролцоогүйгээр хүний танин мэдэхүйн ба практик үйл ажиллагаа хэзээ ч явагдахгүй гэсэн дүгнэлт хийж болно. Анхаарлын үрээр хүний үйл ажиллагааны (оюуны ба практик) идэвхи, хүсэл сонирхол, зориг эрмэлзэл ямагт дээшилж үр бүтээл нь ихэсдэг байна. Чухам иймээс анхаарал нь гүн бат мэдлэг эзэмшин сурч боловсрох, идэвхитэй бүтээлч ажиллагаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө бүхий урьдчилсан нөхцөл юм.
Анхаарал үүсэх тодорхой зүй тогтол гэж бий юуны өмнө гадны ямар нэгэн цочроогч (дуу чимээ, гэрэл үнэр гэх мэт )-оос ангид гадуур үүсэхгүй гэж ойлгох хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийн прроцессыг өөр дээрээ татан төвлөрүүлэх тийм объект зайлшгүй байх учиртай аж.Энэ юу гэсэн үг вэ? Анхаарлыг үүсгэж байгаа зүйл нь гэвэл биднээс ангид оршин байгаа гадаад ертөнцийн юмс үзэгдэл юм.

сэтгэл судлал

Сэтгэл судлал хэмээх бүхэл бүтэн энэ шинжлэх ухаан нь одоогоос 2000 гаруй жилийн өмнө буюу Грекийн их сэтгэгчид Демокрит, Платон, Аристотель нарын үзэл санааны үндсэн дээр үүссэн түүхтэй юмаа.
(сонирхолттой болов уу гээд дээрх их сэтгэгчидийн хэлсэн зарим ишлэлээс блогтоо бас оруулсан байгаа) Тэхээр нэг ёсондоо сэтгэл судлалыг эртний Грекээс үүссэн гэж ойлгож болно. Заа тэгээд хөгжлийн явцад олон саад учиржил байлаа. МЭӨ 3-р зууны үед Александрын эмч Герофил, Эразистрат нар нервийн тухай анхны сургаалыг боловсруулж, хүний сэтгэцийн үйл ажиллагаа, түүний гүйцэтгэх үүрэг нь тархинд үзүүлсэн цочролоос шалтгаалдаг бөгөөд хүний тодорхой нэгэн эрхтэн бүр нь түүний сэтгэл санаа буюу сэтгэцтэй холбоотой байдаг гэж тодорхойлсон байна. Гэтэл дээрх дэвшилтэт үзэл санааг шашин өөрин зорилгод ашигласнаар хүн төрөлхтний оюун санааг өнө удаан жил элдвээр мунхруулж байсан нь нэгэн жишээ юмаа.
Тэгж байтал 17-р зууны үед биологи сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд шинэ үеийг нээж хүний оюун санаа, сэтгэц, ухамсрын хөгжилтийг үзэх үзлийн талаар үндсэн эргэлт гаргажээ. Яг энэ үеээс францын эрдэмтэн Рене Декарт болон Английн филисофич Джон Локк нар сэтгэц судлалын дэвшилтэт ба чухал онолуудыг гаргаж эхэлсэн байна.
Эцэст нь 19-р зууны 2-р хагасаас эхлээд физиологийн шинжлэх ухаанд гарсан шинэ шинэ нээлтүүд нь материалист сэтгэл судлалын хөгжлийн тулгуур чулууг тавьсан юм. Тиймээс энэ үеээс эхлэн өнөөг хүртэл сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бие даан эрчимтэй хөгжиж ирсэн юм.
Сэтгэл судлалын түүхэн хөгжлийг дурьдахдаа Оросын эрдэмтэд болох физиологч И.М.Сеченовын хүний сэтгэцийн үйл нь рефлексийн зарчмаар явагддаг зүй тогтлын нээлт, мөн физиологч, академич И.П.Павловын нөхцөлт рефлексийн тухай онол, их тархины гадарт бүрэлдэх мэдрэлийн түр холбоос, дохионы 1,2-р системийн тухай онолыг дурьдах нь зүйтэй болвуу.
Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаан маань эрчимтэй хөгжиж улс ардын аж ахуй, соёл шинжлэх ухааны хөгжилд чухал үүргийг гүйцэтгэж байна. Манай оронд л гэхэд “сэтгэл судлал” хэмээх мэргэжлийн ангиуд их дээд сургуулиудад олширчээ.
Дээрх бичлэгийг нэгтгэн базваас: сэтгэл судлал нь филисофи, физиологийн шинжлэх ухааны нээлт ололт дээр тулгуурлан байж хүний сэтгэц, ухамсрын асуудлыг жинхэнэ шинжлэх ухааных нь үүднээс зөв тайлбарлаж чадна. Ийм ч учраас орчин үеийн сэтгэл сждлалын ухааны хөгжилд физиологийн шинжлэх ухааны ололт амжилт асар их үүргийг гүйцэтгэж байгаа юм.

No comments:

Post a Comment