Friday, March 14, 2014

Сэтгэл судлалын судлах зүйл, судлагдахуун



     Сэтгэл судлал нь бидний бодсоноос ч илүү хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй мэдлэгийг агуулсан ШУ-ы салбар юм.
хүний ажил амьдралын бүх хүрээнд илэрч, хөгжилд нь олон талаар нөлөө үзүүлдэг энэхүү ШУ хүрээгээ тэлэн хөгжсөөр байна. Амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, өөрийгөө болон бусдыг зөв таньж, залж удирдах амьдралын баяр баясгалан, аз жаргалын мэдрэхэд сэтгэл судлалын мэдлэг тусална.
       Сэтгэл судлал юуг судулдаг вэ? Хэрэв энэ асуултыг тухайн ШУ-ыг судалж байгаа оюутанаас асуувал хүний зан үйлийг судалдаг хүний сэтгэл санаа, мэдрэмж, хүслийг сэдалдаг гэх зэрэг түгээмэл хариултаас гадна сэтгэцийн өвчтэй хүмүүсийг судалдаг гэсэн хошин хариулт ч сонсож болох юм. ШУ-ы, албан ёсны нэр томьёо, ойлголтыг шаардаагүй тохиолдолд энэ хариулт нь үнэнтэй илүү оыр юм. Үнэндээ сэтгэл судлал нь дээр дэрьдсан бүхнийг судалдаг.
       Түүхэн хөгжлийн явцад сэтгэл судлал нь өөрийн судалгааны чиглэлийг нэг биш удаа өөрчилж ирсэн билээ.
     Эрт үеэс юмс үзэгдлийн үүсэл гарлыг тайлбарлахад бурхны хүчээр бий болдог талаар, эсвэл хүний үйлдлийг зохицуулдаг талаар үзэл санаа гарч байсан ажээ.
      Хожим эртний Грекийн сэтгэгчид, ялангуяа Аристотель (НТӨ 384-322) бие организмтай нэгдэн оршиж, хүний амьдралын туршид хуримтлагдах туршлагад тулгуурладаг. Санаа сэтгэл, мэдрэмжийг тайлбарлахыг хичээж байв. Түүний бодлоор нийгмийн амьдрал хэрэгцээ нь хүний сэтгэцийн онцлогийг ялгах, эргэцүүлэн бодоход нөлөөлж байсан. Өөрөөр хэлбэл эртний үеэс хүмүүс өөрсдийн оюун санааны эхлэл, зан үйл, түүний чиглүүлэгчийг танин мэдэх, сонирхол бий болсон байжээ. Эхэн үедээ сэтгэгчид хүний зан үйлийг тайлбарлахад түүнийг нас барсаны дараа биеэс салан оддог сүнс, сэтгэл санааны талаарх санаага дэвшүүлсэн. Аристотелийн энэхүү сэтгэл санаа, сүнсний талаарх номлол нь сэтгэл судлалын бие даасан ШУ-ы эхлэлийг тавьж өгчээ. Ийнхүү сэтгэл судлал нь анх сэтгэл санаа, сүнсийг удирдах ШУ болон хөгжсөн ажээ.
         Сэтгэл судлалын ШУ нь үүсэн бий болсон цагаас судлах зүйлийн хүрээгээ тэлэн хөгжсөөр байв. Энэхүү хөгжлийн явцад сэтгэгчдийн үзэл хандлага, нийгэм орчны өөрчлөлтөөс хамааран судлах зүйлийн чиглэлийн хэд хэдэн үе шатыг дамжсан. Үүнд:
      I.        Үе шат  Сэтгэл судлал нь сүнсийг удирддаг шинжлэх ухаан.
    II.        Үе шат  Сэтгэл судлал нь ухамсарыг судалдаг шинжлэх ухаан.
   III.        Үе шат  Сэтгэл судлал нь зан үйлийг судалдаг шинжлэх ухаан.
  IV.        Үе шат Сэтгэл судлал нь сэтгэцийн механизм ба илрэл, обьектив зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан.

No comments:

Post a Comment