Friday, March 14, 2014

Дэлхийн Тайлагдашгүй нууц /үл үзэгдэгч хүн/



   1879 оны 5-н сард Хятадын Нанкины гудамжаар гэнэт аймшигтай сандрал мэгдэл бий болжээ.
Хотод хүмүүсийн уламжлалт гэзгийг тайрдаг харагдаж үзэгддэггүй шулам гарч иржээ. Хотынхон үс гэзгээ хамгаалахын тулд толгойгоо гараараа сайн даран хааж явах болсон боловч ямар ч үр дүнгүй байв. Хөл үймээн Шанхай руу тархаж дараа нь хятадын бусад хотуудад тархсан ба үл үзэгдэх ад шуламууд хүмүүсийг унтаж байхад нь алдаг болжээ. Олон нийтийг хамарсан хийрхэл ойролцоогоор гурван жилийн турш үргэлжилсэн ба энэ бүх жилүүдэд үл мэдэгдэх "үс тайрдаг хорон санаат сүнс” огт баригдашгүй байжээ. Дашрамд хэлэхэд энэ нь түүний гарч ирсэн анхны тохиолдол биш юм. Баримт сурвалжуудад "үс тайрдаг үл үзэгдэгч шулам”-ыг Хятадад Вэй хаанчлалын үеэс мэддэг байжээ.

No comments:

Post a Comment