Түүхийн
эхний үе шатуудад эрдэмтэд, ихэвчлэн философчид хүний сэтгэл санаа,
оюун ухааныг шинжилсээр ирсэн ч судлаачид туршилтууд явуулдаг болтол,
сэтгэл судлал нь бие даасан шинжлэх ухаан болж чадаагүй юм.
Грек, Ромын үеэс
эхлэн хүмүүс сэтгэл судлалын асуудлууд дээр ухаанаа уралдуулж иржээ.
Жишээ нь: Платон бие болон сэтгэл нь хоёр салангад тогтолцоо гэж үзэж
байв. Аристотель түүний эсрэгээр бие болон сэтгэл нь бие биетэйгээ нягт
хослож, нэгдмэл мөн чанарыг бүрдүүлдэг гэж таамаглаж байв. Сэргэн
мандлын зууныг эхлэх хүртэл сэтгэл судлалын асуудлууд нь хийсвэр гүн
ухааны онолын объект болж байв. Тэр үед хүнийн судлах, амьдралын бусад
асуудлуудыг судлах сонирхол буй болжээ. Жишээ нь: түүний бие бялдрынх нь
шинж чанаруудаар тухайлбал нүүрний байдлаар ч юм уу хүний зан чанарын
онцлогуудыг “уншихийг” оролдож байв. Түүнээс гадна хүүхдийн хөгжилд
онцгой анхаарал хандуулах болсноор хөгжлийн сэтгэл судлалын үүсэл хэмээн
тооцох болов. Бүлэгт болон нийгэмд байгаа хүний зан төрхийн асуудалд
ихээхэн анхаарал хандуулж байсан нь хожмоо социологи хэмээх салбар
ухаантай олон талаар холбож бодмоор нийгмийн сэтгэл зүй хөгжихөд хүргэв.
Түүнээс гадна энэ үед сэтгэл зүйн гажигууд бусад уламжлалт өвчлөлүүдтэй
нэгэн эгнээнд гарч ирсэн нь шинжлэх ухааны судалгааны судлах зүйл
болов.
Туршилтын цөмрөлт
Вильгельм М. Вундт дэлхийд анхны сэтгэл судлалын судалгаа явуулах лабораторийг 1879 онд Лейпцигт байгуулжээ
Орчин үеийн шинжлэх
ухаан болохын тулд сэтгэл судлал нь багагүй замыг туулж, шинжлэх ухааны
аргын хувьд лабораторийн туршилтууд хэрэглэх болсны дараа л өөрийн
зорилгодоо хүрсэн юм. Хүний санаа бодол мэдрэмж, сэтгэл зовох зэргийн
талаар субъектив мэдээлэлд юмуу, эсвэл хүний зан төрхийг ажиглахын оронд
XIX зуунд эрдэмтэд учир шалтгааныг гаргасан олон талын өгөгдлүүд олох
зорилгоор туршилтууд хэрэглэх болов. Үүний үр дүнд сэтгэл судлал нь
аажмаар байгалийн ухааны салбар болов. Орчин үеийн сэтгэл судлалын
үүслийг 1879 онд германы судлаач Вильгельм М. Вундт Лейпцигийн их
сургуульд “сэтгэл судлалын ер бусын үзэгдлийг судлахад” зориулсан дэлхий
дэх анхны лабораторийг буй болгосон үеэс тооцдог. Үүний дараахан
удалгүй сэтгэл судлал нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаан
болжээ.
No comments:
Post a Comment