Сэтгэцийн үйлийн эрч хүч, хурд хэмнэлээр
тодорхойлогдох хүний зан үйлийн төрөлхийн онцлого юм.
Темпераментийн талаарх онолууд:
Эртний Грекийн эмч Гиппократ (МЭӨ V зуун)
хүний биед байдаг цус, цөс, лимфийн тунгалаг шингэн, хар цөс зэрэг дөрвөн
шигэний харьцаа чухал гэж үзжээ.
Гален (МЭӨ II зуун) Ромын алдарт эмч: хүний
темпераментийн ангилал гаргасан. Үүнд:
цус (sanguis) зонхилбол - сангвиник
цөс (chole) их бол - холерик
хар цөс (melan chole) их бол - меланхолик
тунгалаг шингэн (phlegma) давамгайлж байвал -
флегматик шинж илэрнэ гэж таамаглажээ.
Сэтгэл
зүйн шинжүүд
|
Сангвиник
|
Холерик
|
Флегматик
|
Меланхолик
|
Мэдрэмж
|
бага
|
бага
|
бага
|
Их
|
Хариу Үйлдлийн хүч R
|
их
|
их
|
бага
|
Их биш
|
Идэвх А
|
өндөр
|
өндөр
|
өндөр
|
Их биш
|
R ба A-гийн
харьцаа
|
R=A
|
R>A
|
R<A
|
R=A
|
Хариу үйлдлийн хурд
|
түргэн
|
түргэн
|
удаан
|
удаан
|
Уян хатан, хөшүүн чанар
|
У
|
У
|
Х
|
Х
|
Экстраверси, интроверси
|
Э
|
Э
|
И
|
И
|
Сэтгэлийн хөдөлгөөний хөөрөл
|
их
|
их
|
бага
|
их
|
Холерик
(тэнцвэргүй, саарал < хөөрөл)
Шалархуу эрч хүчтэй хэв шинж. Хөөрөл ихтэй,тэнцвэргүй,
бусадтай харилцахдаа огцом,түрэмгий, сэтгэлийн хөдөлгөөний илрэл хурц. Биеэ
барих, тэсвэр тэвчээр муу, ажилдаа улайран татагдаж дайчин шаргуу ажиллах
чадвартай. Итгэл алдагдсан үед хүч нь суларч юу ч хийдэггүй.
Сангвиник
Өөдрөг сэргэлэн, сонирхсон зүйлдээ маш үр бүтээлтэй
ханддаг хэв шинж.
Маш хөдөлгөөнтэй, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхөд
амархан дасдаг. Шинэ орчинд танихгүй хүний дунд биеэ барьдаггүй, нийтэч,
амьдралын баяр баясгалантай, сэргэлэн, юмыг сонирхох нь амархан. Анхаарлын
шилжилт сайн, ажилаас амархан уйддаг. Баярлаж, гомдох нь амархан, сэтгэл
санааны байдал солигдохдоо хялбар.
Флегматик
Тайван нэгэн хэвийн шаргуу хэв шинж.
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл бага, алхаа, гишгээ, үг
яриа, үйл хөдлөл, эхэлснээ дуусгах чадвартай. Бусадтай хэвийн тогтвортой
харилцаатай. Шинэ орчинд дасахдаа удаан, анхаарлын шилжилт удаан, тогтворжилт
сайн. Ажлыг гүйцэтгэх чадвар сайн.
Меланхолик
Нарийн мэдрэмжтэй, эмгэг шархламтгай хэв шинж.
Их мэдрэмтгий, шархламтгай, сэтгэлтэй, амархан
ядардаг. Зожиг хүнтэй танилцахаас зайлсхийдэг. Хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий
биш, аймтгай, зориг муутай. Өчүүхэн зүйлд хялбархан эмзэглэдэг. Сэтгэл нь
амархан шархладаг учир дотоод тэнцвэрээ амархан алддаг.
Харилцааны
онцлог
Сангвиник – бусдыг хөгжөөж баясгадаг.
Холерик – бусдыг захирах хандлагатай
Флегматик – тайван, ажиглах байр суурьтай
Меланхолик – бусдад захирагдах байр суурьтай бусдаас
хамааралтай.
Темпераментийн
хэв шинжээс өөрийн үнэлгээ хамаарах нь
Сангвиник – тогтворгүй өндөр, өөрийн амжилтыг
гайхуулан ярьдаг, бусдын анхаарлын төвд
Холерик – өндөр нэгт байх тэмүүлэлтэй, өрсөлдөгч.
Флегматик – доогуур, даруу, бусдын хараанд
өртдөггүй
Меланхолик – доогуур, ичимхий.
Өөртөө итгэх
итгэл
Сангвиник – амжилтанд итгэдэг.
Холерик – өөртөө итгэлтэй, дутагдлаа нуудаг
Флегматик – өөртөө итгэлгүй
Меланхолик – өөртөө итгэлгүй , өөрийн дутагдлыг
хэтрүүлдэг,амжилтанд хүрэн гэдэгт итгэлгүй.
Хөдөлгөөн
Сангвиник – түргэн
Холерик – эрчтэй түргэн
Флегматик – удаан, тогтуун, тайван
Меланхолик – алгуур, шийдэмгий бус
Сорил
Асуулт
Та шинэ малгай аваад удаагүй.
Дулаахан нартай өдөр саравчинд, талгайгаа хажуудаа
тавиад сууж байв. Гэтэл хэн нэгэн ирээд таны малгаан дээр суувал та яах вэ?
a. Уурлана
b. Уйлна
c. Инээнэ
d. Юу ч
болоогүй юм шиг байна.
Та дээрх асуултанд үнэн зөв хариулсан бол одоо
дүгнэлтээ харна уу?
Уурлана гэсэн бол –
холерик
Уйлна гэсэн бол -
меланхолик
Инээнэ гэсэн бол -
сангвиник
Юу ч
болоогүй юм шиг байна гэсэн бол - флегматик
No comments:
Post a Comment