Saturday, April 5, 2014

сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал

Хүүхдийн нас зүй
сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
Хүүхдийн нас зүй сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны
тухай ухагдахуун түүний ач холбогдол, үүрэг зорилт. 

Хүүхдийн насны үе шат бүр нь өөрийн онцлогтой, тодорхой бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдгээр онцлог чанарууд болон бэрхшээл бүр нь өөртөө зориулсан тусгайлсан нарийн хандлагыг шаарддаг юм. Бага сургуулийн насны хүүхдэд тавигдаж байсан сэтгэл зүйн зарим шаардлага нь шилжилтийн насны хүүхдийн нас, сэтгэцийн онцлогт тохирохгүй. Түүгээр ч барахгүй багш, хүмүүжүүлэгч хүн нь зөвхөн тодорхой нэг насны хүүхдийн  сэтгэл зүйг ерөнхий онцлог зүйг мэдэх төдий биш, харин тухайлсан тодорхой хүүхэд нэг бүрийн хувийн онцлог чанаруудын сэтгэл зүйн үндсийг нарийн мэдэж байх шаардлагатай.
Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаан нь өсвөрийн үеийг тал бүрийн өв тэгш хөгжилтэй иргэд болгон сургаж хүмүүжүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй жолоодон хөтлөх арга барилыг онол, практикийн талаар боловсруулан судална. Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаан нь ерөнхий сэтгэл судлалын ухааны салбар хэсгүүд бөгөөд тус тусдаа өөр өөр судалгааны объект болон судлагдхуунтай юм.
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх ажлын тодорхой хэлбэрүүдийг судалдаг бөгөөд ерөнхий сурган хүмүүжүүлэх ухаантай нягт холбоотой хөгжинө. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүүхдэд мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх зүй тогтлыг судалж энэхүү процесст илрэх хүүхдийн хувийн онцлог ялгаа, хүүхдийн бие даасан идэвхитэй бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлэхийн сэтгэл зүйн онцлог болон сургалт хүмүүжлийн ажлын нөлөөгөөр сурагчдын сэтгэцийн хөгжилд гарсан чанарын болон тооны өөрчлөлтийг судална.
Тэрчлэн сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сургалтын олон янзын аргын үр нөлөө, тэдгээрийн хялбар дөхөм тал, сурах бичиг, хичээлийн төхөөрөмж, хэрэгслүүдэд тавигдах шаардлагын сэтгэл зүйн үндэс, сурагчдын ажиллах дэг журам, оюун ухааны ажиллах чадварын сэтгэл зүй-физиологийн үндсүүдийг судална. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны нэг үндсэн зорилт бол сургалтын процессыг улам боловсронгуй болгож сайжруулах асуудлыг сэтгэл  зүйн шинжлэх ухааны үүднээс нарийн боловсруулах асуудал юм.  Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь сурагчдад бие хүний шинж төрх төлөвшин бүрэлдэх явц, хүүхдэд нөлөөлөх хүмүүжлийн системтэй үйлдэл, түүний нөлөө, үр дагавар, сурагчдаас өөрийнхөө биеээ хүмүүжүүлэхийн сэтгэл зүйн үндсийг судална. Эцэст нь сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь багшаас хичээл-хүмүүжлийн ажлыг удирдан жолоодох процесс, багшийн хувийн чанар, төрх байдал, багшлах эв дүй, уран чадвар төлөвшихийн сэтгэл зүйн үндсийг судална.
Хүүхдийн нас зүй, сурган
хүмүүжүүлэхсэтгэл судлалын ухааны судалгааны арга
хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны судалгааны нэгэн үндсэн арга бол ажиглах арга юм. Хүүхдийн зан төлөв биеэ авч яваа байдал, ёс суртахууны шинжүүд болон сэтгэц, оюун ухааны чанарууд, тэдгээрийн амьдрал үйл ажиллагааны явц яаж илэрч, хөгжин төлөвшиж байгаа төлөвлөгөө, дэс дараа системтэй ажиж судлах процессийг ажиглах арга гэнэ. Ажиглах аргаар хүүхдийг судлахдаа дор дурдсан зарчимуудыг баримтална.
  1. Хүүхдийг сургалт, хүмүүжлийн ажлын жирийн нөхцөлт ажиглан судлах. Энэ судалгаа нь хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг үнэн зөв илрүүлж тэдэнтэй явуулах сургалт, хүмүүжлийн ажлыг системтэй, нарийн төлөвлөх нөхцлийг буй болгодог байна. Хүүхдийг судлахдаа түүнийг сайн сургаж, хүмүүжүүлэхийн тулд бас түүний зан араншин төрх байдалд илэрч байгаа дутагдал, сул талыг нь дорно олж илрүүлж засах зорилоготой байх ёстой. Иймд хүүхдийг судлахдаа амьдрал хөдөлмөр, сургалт хүмүүжлийн ажлын явцад нарийн судлах хэрэгтэй.
  2. Хүүхдийг судлаж ажиглахдаа түүнд байдаг бие хүний бүхэл бүтэн шинж чанараар нь нарийн судлах зарчмыг баримтлах баримтлах, хүнд байдаг сэтгэл зүйн нарийн бүрдлийг харгалзахгүйгээр түүнийг зөвхөн ганц нэг шинжээр нь ажиглах нь буруу төсөөлөлийг өгөхөд хүргэнэ.
  3. Хүүхдийн бие хүний шинж төрхийг үнэн зөв таниж мэдэх ажиллагаа нь объектив бодит материал дээр  тулгууралсан байх. Өөрөөр хэлбэл хүүхдийг ажиглан судлах арга субъектив хандлагатай байж болохгүй. Иймд учир ажиглалт нь өдөр бүр системтэй бөгөөд илэрч буй чанарууд баримт материаллаар гарцаагүй батлагдсан байх шаардлагатай.
  4. Хүүхдийн сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг ажиглан илрүүлэхдээ түүний хүрээлэн байгаа орчин нөхцөлтэй нягт холбож ойлгох нь чухал. Үүний дүнд хүүхдийн хувийн чанарын тодорхой илэрлүүдийг бий болгосон нөхцөл, шалтгааныг тогтоодог. Жич : хүүхдийн зан байдалд байгаа зарим нэг сул тал нь түүний өсөж бойжиж буй гэр бүл, орчноос шалтгаалсан эсэхийг давхар шалгах шаардлагатай.
  5. Хүүхдийг ямар нэг тодорхой хугацаанд үрэгжлүүлэн судалж, түүний хувийн онцлог чанарыг хөгжил хөдөлгөөнд нь  ажиглан судлах хэрэгтэй. Хүний хувийн чанар нь түүний амьдрал, үйл ажиллагааны хувьсгалт, өөрчлөлттэй уяалдан хөгжиж өөрчлөгдөж байдаг юм. Ингэж хүүхдийн хувийн онцлог чанарыг түүний амьдрал, үйл ажиллагааны  өөрчлөлтөд ажиглан судлах нь хүүхдийн зан төлөв, төрх байдалд юу шинээр төлөвшин бүрэлдэж байгаа, хуучнаас юу нь арилж алга болсон зэргийг тодорхойлон тогтоох ач холбогдолтой.
  6. Хүүхдийг ажиглан судлахдаа түүний амьдран буй хамт олны дунд нь судлах нь чухал. Хамт олны онцлогийг судалж байж тухайлсан нэг хүүхдийн онцлогийг илрүүлж мэднэ. Хүн бол ямагт хамт олны нэг хэсэг байдаг учраас нэг хүний хувийн  онцлог нь нийт хамт олны онцлог чанаруудаар тодорхойлогдоно. Гэвч бие хүнийг хамт олны нөлөөний идэвхигүй бүтээгдэхүүн гэж үзэж болохгүй. Харин бие хүн хамт олонд эргээд идэвхитэйгээр нөлөөлдөг хүч чадалтай байдаг.
  7. Ажиглалтыг тодорхой үр дүнтэй болгохын тулд хүүхдийн хувийн чанарыг түүний илрэлүүдийн олон янзын хэлбэрт нарийн төлөвлөгөө, дэс дараатай судлах нь чухал. Хүүхдийн нас зүй ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухааны судалгааны өөр чухал аргуудын нэг бол харилцан яриа, бичгээр асуулга явуулах, зохион бичлэг хийх, арга юм.   
Хүүхдийн насны ба сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ухаанд ялангуяа хүүхдийн авъяас билгийг судлахад тестийн аргыг өргөн хэрэглэж байгаа

No comments:

Post a Comment