Шаналан
Уух дургүй ч
дуртай юм шиг амсах бүгээхэн шаналан
Ухаарч үзэх гэж хундага харшуулан суух битүүхэн шаналан
Уйтгарлан санахдаа сэмхэн гэгэлзэх нь анирхан шаналан
Уруудчихаад өгсөх гэж уйлж зүтгэх хатуухан шаналан
Бурхан гэж байдаг, үгүйд эргэлзэх дэмий шаналан
Буянтай харагдах гэж хичээх өрөвдмөөр шаналан
Буруудахад зөвтгөх юм шиг санагдах зөрүү шаналан
Дуулж чадахгүй ч дуулчих юм шиг гэгэлгэн шаналан
Дурлалдаа согтоод ханахгүй юм шиг санахын шаналан
Дутуу тавилангаа дүүрэн гэж бодох нэрэлхүү шаналан
Дугтарч үзээд хүч хүрэхгүй амьдрах хэцүүхэн шаналан
No comments:
Post a Comment