Яг л чам шиг нэгэн сайхан эрийн
өвөрт янаг нь болоод би аль хэдийн ирчихсэн
Залуу минь
чи таарсан юм шиг зам тосоод яахав
Залуурдуулахгүйгээр
он цаг хурдалж явна
Замбуулингийн
амьдрал урсаад өнгөрлөө
Захаас нь ч
бол шүүрэхгүй бол, чи хожимдох нь ээ
Сэтгэлээс илүү сайхан амьдралд бас байдаг
Сэмхэн хэн нэгнийг зүрхэндээ нууж болдог
Алдрай чинь болохгүй намайг сэтгэлдээ хадгал
Амраг чинь болж чадахгүй ч, алдаа чинь би болог ээ
Яагаад ч би
догдлохгүй байгааг
Ядаж чи харахгүй
байна уу
Яг чам шиг
нэгэн сайхан эрийн нөмөрт
Янаг нь
болоод би аль хэдийн ирчихсэн байхад...
Гэзэг үсээ шууж боосон
Гэдэс цээжээ нууж далдалсан
Түүртэх ч юмгүй шулуухан амьдралтай
Тавиланд чинь байхгүй бүсгүйг харахгүй байна уу
Үйл лай хоёр
ч салгаж чадахгүй хайранд минь
Үхэл хүртэл
дөлж жаргалтай байгааг минь хар л даа
Үүдээр нь
орж, өрхийг татсан гэргий нь юм болохоороо
Үнэнч дээ би
ханьдаа, яав ч гомдоож чадахгүй нь ээ
Хэдэн намар, хэдэн өвлөөр ч
Хүлээгээд ч хэрэггүй дээ, намайг
Хамтдаа мөртлөө харамлан харамлан байдаг
Ханьдаа би дэндүү их хайртай
Гудамжны
буланд намайг хүлээхдээ чулуу оролдсоор байгаад
Гутал чинь
цоорох дөхсөн байна аа
Гуниад
яахав, цаагуур чинь дүүрэн охид
No comments:
Post a Comment