Хааяахан
Хааяахан хээр талд бодолдоо шаналан суух дуртайсан
Хааяахан хээр талд бодолдоо шаналан суух дуртайсан
Борог өвсний дундуур огтоно хөеө зөөн мөлхөхөд өхөөрдөн
Зөндөө удаан
суухдаа түр ч болов амардагсан
Заримдаа
урсгал харан мөн ч удаан суух дуртайсан
Зуны оройн
наранд нуруугаа ээн, элдвийг бодож байхдаа
Зуун жилд
тохиохгүй ганцхан жаргал минь юм шиг санагдан
Зүв зүгээр
цагийг элээсээр үдшийн бүрийг хүлээдэгсэн
Намрын
бороонд нөв нөмгөн алхах дуртайсан
Нүцгэн
дуслууд үсэн дээгүүр минь бөмбөрөхдөө
Намайг
ээрдэг шүлгийн мөртүүдтэй хамт
Намуухан
зүрх нүдэж найраг тэрлүүлдэгсэн
Цэгээн
талынхаа энгээр шүүдэрт жиндүүлж алхах дуртайсан
Цэв цэнхэр
тэнгэрийн хормойд одод зүүгдсэн шөнөөр
Орчлонгийн
нууцлаг бүхний учрыг олохсон гэж
Олон олон
бодолдоо дарагдан суухдаа амьдрах урамтай болдогсон
No comments:
Post a Comment