Дутуу сэтгэл
Таанын үнэр
салхинд сарниад нэг л дутуу
Таньгүйгээр нутаг минь хоосон юм шиг нэг л дутуу
Шанзны эрхэмсэг ая солгой юм шиг нэг л дутуу
Уул
давахад л угтах гэж сандардаг ээжий минь
Уйлаад
очиход нулимстайгаа инээмсэглэж тосохгүй
Уулзчихаад л сэтгэл амардаг ээжий минь
Урсаад
гарах нулимсыг минь арчаад үнсэхгүй
Нутаг минь сайхнаараа угтаад л байхад
Сүүдэр нь намайг дааруулаад байна
Нуур нь усаараа цалгилаад л байхад
Нулимс минь намайг гуниглуулаад байна
Элгэнд
нь бүлээцэж өнжихөд
Ээх
нарны илч нь дутуу
Энгэрт
нь тэрийгээд хэвтэхэд
Ээвэр
уулын нөмөр нь дутуу
Дуулж л суугаад уйлах гэтэл
Дуулах дууны аялгуу нь дутуу
Инээгээд л алхах гэтэл
Инээх инээмсэглэлийн үзүүр дутуу
Уух гэж
амсахад
Нэрмэлийн
амт нь дутуу
Учирлаад
ухаарах гэтэл
Ухаан
минь хүрэхгүй дутуу
Дутуу, дутуу, юм бүхэн дутуу...
Дутуу л явах гэж дуулимд ирснээс хойш
Дундхан бүхнийгээ сэтгэлдээ
Дүүрэн гэж санаад өөрийгөө аргадъя
Орчлон
бүхнийг хугаслаад
Орхиод
явахдаа ээжий минь ээ
Оргүй
хоосон бүхэн тань
Охинд
чинь дутуудаж л үлдлээ
2014.3.16
No comments:
Post a Comment