Friday, March 14, 2014

Сэтгэл судлаач хүн, хүний төлөө л ажилдаг



  Сэтгэл зүйчдэд хамгийн ихээр хандаж байгаа ямар асуудлууд байна?
   Одоогоос 4,5 жилийн өмнө хүмүүс сэтгэл зүйчид хандахдаа, танадалтын байдалтайгаар сэтгэл зүйч гэж ер нь хэн юм бэ? гэдэг байдлаар мөн юу асуухаа мэдэхгүй ирдэг байсан.

Гэтэл өнөөдөр “Би хэн юм бэ?” “Би өнөөдөр хаашаа яваад байгаа юм бэ?”, Амьдрал гэдэг чинь юу юм бэ?” “Яагаад асуудал, проблем гараад байдаг юм бэ?, Үүнээс би яаж гарах вэ? гэсэн хүмүүс маш их ирэх болсон. Мөн гэр бүлийн асуудал байна. “Би өнөөдөр ямар салбарт, яаж ажиллавал амжилтанд хүрэх бол”, гэж асуух хүмүүс их болсон.
Үүнээс харахад сэтгэл судлалын шинжлэх ухаан хэрэглээ болж байгаа нь харагдаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд: Би гоё сайхан баймаар байна, аз жаргалтай амьдармаар байна, үүний тулд яах ёстой вэ гэж асууж байна. Бас хүүхдийн харицаа хүмүүжлийн талаар асуудаг.

-    Мэргэжлийнхээ сайхан хийгээд хэцүү талуудын тухай?
  
Мэдээж хүн бүрт эзэмшсэн мэрэгжил нь сайхан байдаг. Хэн нэгнийг хэцүү бэрхшээлтэй асуудлыг нь шийдвэлээд, тэдий талархлын үгийг сонсох сайхан. Манай нэг шавь маань асууж байсан л даа. Багшаа! Бид нар чинь тэгээд хүний зовлон л сонсоод байх юм бишүү? гэж. Үнэндээ бол сэтгэл судлаач хүн дээр асуудалтай зовлонтой хүмүүс л ирнэ. Гэхдээ тэдгээр хүмүүст туслаад, эцэст нь тэднийхээ аз жаргалтай явааг харах үнэхээр сайхан.

No comments:

Post a Comment