Зарим эмэгтэйчүүд нүүрэндээ их
анхаарал тавьдаг хэрнээ гоо сайхны бас нэгэн илэрхийлэл болох гараа тэр бүр
анзаардаггүй.
Тэгвэл энэхүү зөвлөгөөний дагуу гараа арчлаад үзээрэй. Гаранд
чийг дутагдсанаас болж хуурайшдаг байна. Иймд гэрийн нөхцөлд литр усанд цайны
халбага сод, саван зорон хийж хөөсрүүлээд 15-20 минут дүр. Мөн төмс чанасан
усанд дүрж болно.Хэрэв таны гар эвэршин хуурайшиж, арьс нь гуужсан бол
зөөлрүүлэх тос тогтмол хэрэглээрэй. Үрчийж харласан гараа хуучин байдалд нь
оруулахад алим тустай. Алимыг угааж цэвэрлэн, шүүсийг нь үрж гаргаад гарандаа
шингээнэ. 10-15 минут байлгаад бүлээн усаар угааж, гарын тос түрхвэл өнгө нь
дорхноо сэргэж, зөөлөрдөг.Хөлийн хумс дотогшоо ургах
Ихэвчлэн таараагүй гутал өмссөнөөс юм уу, хумсаа буруу авснаас болж хумс өлмий рүү ургадаг. Хүмүүс ихэвчлэн хумсаа авахдаа хурууныхаа хэлбэрийг дагуулан авдаг нь буруу юм. Шууд тэгшилж авах нь зүйтэй.
Наранд удаан зогсвол арьс хөгширдөг
Зун цагт наранд удаан байх нь эрүүл мэндэд тустай гэж олон хүн боддог. Наранд биеэ шаран борлосон хүмүүс эрүүл хүний үлгэр жишээ болдог үе саяхан байсан. Сүүлийн үеийн судалгаагаар энэ үзэл бодол өөрчлөгджээ. Наранд удаан байх нь арьсанд гэмтэл үүсгэдгийг эмнэлгийн ажилтнууд нотолж байна. Наранд хэт удаан байснаас арьс хурдан хөгшрөх, арьсны хавдар үүсэх зэрэг хор уршигтай гэнэ. Хэрвээ та наранд тодорхой цагаар биеэ шарах гэж байгаа бол шууд нарны туяанд өдөрт 30 минутаас илүү хугацаагаар байж болохгүй. Хэрэв зайлшгүй наранд байх тохиолдолд нарнаас хамгаалах тос хэрэглээрэй. Эдгээр нь дотроо нарны туяа арьсанд чинь хүрэхээс сэргийлэх химийн бодисууд агуулдаг байна.
Ногоон цай залуужуулна
Зарим хүмүүс өглөө бүр өтгөн кофе уудаг. Гэтэл энэ нь зүрх, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг аж. Тийм учраас ногоон цай уувал таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. Урд өдөр нь их ачаалалтай, шөнөдөө нойр муутай байсан хүн өглөө бүрэн сэргэж чаддаггүй. Харин ногоон цайн дээрээ зүсэм нимбэг, халбага зөгийн бал хийж уувал алдагдсан эрч хүсээ нөхөж авах боломжтой гэнэ. Ногоон цай нь тархины үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, ядаргаа тайлахад тусалдаг байна. Энэ “шидтэй” цайгаа нимбэг, зөгийн балтай хольж уувал таныг наснаасаа залуу харагдахад тусалдаг аж. Цайгаа ямар нэгэн амттай хачираар даруулж уувал таатай байх нь сэдээж. Гэхдээ элдэв гурилан бүтээгдэхүүн хүртэх гэж яарах хэрэггүй. Үүний оронд өөр хүнс хэрэглээд үз. Жишээ нь ямар ч насны хүний эрүүл мэндэд гадил жимс, амтат жүрж, алим таатай байдаг. Эдгээр хүнс цусан дахь холестриныг бууруулж элэгөвдөхөөс сэргийлдаг байна. Өглөөдөө төмс, өндөг шарж идэх дуртай хүмүүс байдаг. Бас хайрч хуурсан хүнс хэрэглэх сонирхолтой хүмүүс байдаг. Шарж хуурсан хоол хийвэл махаа нимгэн хэрчиж занш, хиамны оронд үхэр хонины мах жигнэж идэж байвал зүгээр. Энэ нь хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгаж амархан шинэгдэг байна
No comments:
Post a Comment