Thursday, February 27, 2014

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ

Гэр бүлийн амьдрал эхэлсэнээр хуучин амьдралын хэв маяг өөрчлөгдөж ихэнхи цагийг гэртээ идвэхгүй өнгөрөөснөөс хүн цухалдаж, бухимддаг. Урд нь хийдэг байсан зүйлээ хийхээ болих, хүрээлж байсан хамт олон байхгүй болох, идвэхтэй өнгөрүүлж байсан цаг хугацааг “зүгээр” хоосон өнгөрөөх зэрэг нь эхний үеүдэд стресс үүсгэх хүчтэй шалтгаан болно. Үүнийг гэр бүлтэй болсоны хямрал гэж нэрлэж болно. Энэ бүхнийг гэр бүлийн амьдралаасаа, хань нөхрөөсөө хайх нь буруу юм. Харин өөрчлөлтийг бодитойгоор хүлээн зөвшөөрч, амьдралын шинэ хэмнэлд дасан зохицох боломжийг эрэлхийлсэнээр асуудлыг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэж болно. Үүний тулд яах вэ?
• Маш их цаг завтай болно. Үүнийг өөрийнхөө төлөө, хань, ижлийнхээ төлөө зарцуулж урд нь орхигдуулж байсан хайр, халамжийг үзүүлэхэд зориулж болно. Ийм өөрчлөлтөнд шаардлагатай санхүүг харин нөхрөөсөө гаргуулж аваарай.
• Ямар нэг зүйлийг гэртээ сурах боломж өнөөдөр хангалттай их байна. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх, интернэтээр дамжуулан хоол хийх, гэр тохижуулах, зэрэг мэдлэгийг авч болно. Тэр байтугай мэргэжил эзэмшиж, дээшлүүлж болно. Улмаар гэрээсээ хийх ажлын байр олдож болно шүү дээ.
• Найз нөхдөө урь, тэдэнтэй цагийг өнгөрөө.
• Дэлгүүр хэсэж өөрийгөө баярлуул.
• Хамгийн гол нь одооноос таны амьдрал өөрчлөгдөх учраас ирээдүйн шинэ хэмнэл, шинэ үйл ажиллагааг хийж эхлэх учраас тэр бүгдэд өөрийгөө сайн бэлдэхэд олдож буй цаг хугацааг зарцуулахыг хичээгээрэй.
Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө, санхүү шаардагдана. Үүнийг нөхөртэйгөө сайтар ярилцаж, эвтэйхэн ойлголцоорой.
Энэ нь таны цаашдын амьдрал болон хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ, харин нөхөр тань хуучин хэмнэлээрээ ажиллаж, найз нөхөдтэйгээ уулзаж байгаа учир танд тулгарч буй энэ бэрхшээл, хямралыг бүрэн ойлгохгүй байж бас болох талтай. Иймээс та өөрийн хүссэн нөхцөлөө бүрдүүлэхийн тулд сайн ойлгуулах, учирлах хэрэгтэйг ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна. Бас нөхөр тань таныг ойлгож, дэмжинэ гэдэг таны захианаас харагдаж байна. Иймээс танд амжилт хүсье. /Нүүр тулан ярилцаагүй учраас зөвхөн захианы хүрээнд зөвлөж байна. Илүү тодорхой зөвлөгөөг харилцан ярилцаж өгөх боломжтой/.

No comments:

Post a Comment