Thursday, February 27, 2014

ЗӨВЛӨГӨӨ

  • Сэтгэл судлаачид хүнд анхны сэтгэгдэл төрөхөд ярьж буй хүний дуу хоолойны өнгө аяс 40 хувийн, харин хэлсэн үгийн утга 10 хувийн үүрэгтэй байдаг гэдгийг тогтоожээ. Дуу хоолойны өнгө аясаар ярилцах хүндээ итгэл төрүүлэн, анхаарлыг нь татаж үгийн утгаа онцлон, тууштай найдвартай гэсэн итгэл өгч болно.
  • Ажил хэрэгч хүмүүс заримдаа бие биедээ маш бүдүүлэг тэнэг асуулт тавих нь бий. Жишээ нь “Чиний сарын орлого ер нь хэдэн төгрөг вэ?“ гэх мэт. Ийм хүмүүст уурлаж дургүйцэх юм уу, биеэ хэрхэн авч явах талаар заах нь цагийн гарз. Тиймээс сонсоогүй юм шиг л ажлаа хийх хэрэгтэй.
  • Өглөөний мэнд үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдээ... Энэ амьдралынхаа түшиг тулгуур болсон ханиа олсон бол та хамгийн азтай нэгэн. Харин түүндээ урмын үгсийг хэр их хэлдэг вэ? магадгүй зөвхөн эрэгтэй хүн л хэлж, гуйж байх ёстой гэсэн зарчимаар яваад байгаа юм биш биз. Эсвэл хааяа нэг хэлчихээд л хэнэггүйхэн зандаа хөтлөгдөн явна уу?
  • Амьдралын янз бүрийн нөхцөл байдалд орсон хүмүүс гутрах, шаналах, ажиллаж амьдрах эрч хүч, идэвх сонирхол буурах нь бий. Үүнээс гарахад сэтгэлзүйч нарын зөвлөмж танд туслана Нэг. Дасгал хий. Стрессийн үед булчингууд агшиж ”тагларах” нь бий. Иймд сэтгэлийн тайвширлыг олохын тулд бие бас амрах хэрэгтэй.
  • Дандаа зовж шаналж байдаг Хайрт нь гэр рүүгээ харих замдаа ердөө хагас цаг саатахад л эмэгтэй хүн дотроо түүнд тохиолдож болох аймаар үйл явлуудыг дотроо төсөөлж эхэлдэг. Гэнэт тэр аваарт ороод цусаа гоожуулан хэвтэж байгаа болов уу. Харин энэ үед эр хүн найзуудтайгаа шар айраг тайван ууж суудаг, гэр рүүгээ утасдах талаар тэр боддог ч үгүй.
  • Доорхи үгсийг эмэгтэй хүн бүр сонсохыг хүсдэг. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг нь хоосон үг биш ээ. Эрчүүд эмэгтэй хүнд тэр бүр хэлээд байдаггүй болохоор ингэж их үнэтэй болсон байх
  • Гэр бүлийн аз жаргалыг хосууд хамтран бий болгодог. Мэдээж үүнд эмэгтэй хүний оролцоо, нарийн нандин ухаан маш их хэрэгтэй. Эмэгтэй танд хэрэг болохуйц дараах зөвлөгөөг хүргэе.
  • Бяцхан үрээ хэвлийдээ тээж, түүнийгээ төрөх өдрийг хүлээнэ гэдэг эмэгтэй хүний бас нэгэн баяртай мөч. Жирэмсэн байх нь харьцангуй сэтгэлзүйн хямралтай байдаг тул уурлаж уцаарлах, бухимдаж гомдох үе цөөнгүй тохиолддог. Өөрийгөө болон хэвлийд байгаа үрээ бодож өчүүхэн юманд уурлаж бухимдахгүй байж, өөрийгөө хянаж байх хэрэгтэй.
  • Дөрвөн настай хүүх Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Дөрвөн настнуудын зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид нь “уяанаас алдуурсан нас” гэж нэрлэсэн нь жирийн хэрэг биш. Хайр булаам энхрий дөлгөөн 3 настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй, сахилгагүй болоход эцэг эхчүүд гайхах нь мэдээж. Тэд бидний хүмүүжүүлэх үйл явцад ямар нэгэн алдаа байна уу?
  • Бүсгүй минь та Хэрвээ өдөр тутмынхаа амьдралд дургүй байгаа бол Хэрвээ өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чаддаггүй бол Өнөөдрөөс эхлэн энэхүү 5 зөвлөмжийг байнга дагаарай. Ингэснээр бүсгүй та үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж, аз жаргалтай амьдарч буйгаа мэдрэх болно.
  • Ийнхүү өөрийнхөө сул талыг тоочсоныхоо дараагаар дүгнэлт хийж үзээрэй. Нэн ялангуяа ”би” гэж хэлэхийнхээ оронд чи гэж хэлж байгаа зүйл дээрээ илүүтэй анхаарлаа хандуулаарай. Мөн түүнчлэн хэн танд энэ бүхнийг итгүүлсэн болохыг бодоорой. Үүнийхээ дараагаар дахин нэг удаа сул талуудаа уншаад ”Яагаад энэ тийм муу гэж?” хэмээн өөртөө асуулт тавиад нэг үз. Том хамартай байлаа гээд та муухай гэсэн үг биш шүү дээ.
  • Зарим эмэгтэйчүүд нөхөр нь гэр бүлийн ажилд огт тусалдаггүй тухай гомдоллон ярьдаг. Гэтэл эрдэмтдийн судалгаанаас үзвэл үүнд эмэгтэйчүүд өөрсдөө асар их буруутай болох нь тогтоодсон байна. Учир нь: Юм болгоныг л би өөрөө гэж шүүрч авдаг эршүүд авгайтай эрчүүд гэртээ огт юм хийхээ больдог нь тогтоогджээ. Гэрийн бүх ажлыг нугалдаг тэр бүү хэл жижиг засвар энэ тэрийг ч өөрөө хийчихдэг гүжирмэг эмэгтэйчүүд нөхрөө ийм хүн болгон хувиргадаг байна.
  • Энэ хорвоо дээр бүсгүй хүн болж төрнө гэдэг том хувь заяа ч бас багагүй үүрэг хариуцлага хүлээдэг нь жам юм. Бүсгүй хүн болгон фото модель, мисс болно гэж байхгүй. Харин хайртай хүндээ сайхан харагдана гэдэг бол бүсгүйчүүд бидний хувьд нэг төрлийн үүрэг гэмээр. Хүний дотоод сэтгэлийг бүрэн таньж мэдэхэд багагүй хугацаа шаардагддаг тул гадаад төрх нь өөрийн мэдэлгүй хүний дотоод чанарыг илтгэх тэмдэг болдог...
  • Заримдаа эмэгтэй хүн цор ганцаараа үлддэг үе бий. Найз залуу, нөхрөөсөө салчихсан, дараагийн сонголт нь хараахан гарч ирээгүй үед, эсвэл угаасаа удаан хугацаагаар ганцаараа байх тохиолдол олонтаа. Хэрэв чи одоо ганцаардаж байгаа бол, энэ байдлаас гарахыг хүсэж байгаа бол бидний дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Ганц бие бүсгүйчүүдийн дийлэнх нь (нас хамаагүй) дараах хэдэн алдааг зуршил болгон давтдаг.
  • Бид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг. Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг.
  • Хүүхдээ төрөх гэж буй дүүд нь бэлтгэлтэй байлгаж, хүүхдүүд хоорондын таагүй сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх нь эцэг эхчүүдээс шалтгаална… Эцэг эхээ өөр хэн нэгэнтэй хуваалцана гэдэг нь 0-3 насны хүүхдийн хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй хүнд асуудал юм. Иймээс дүүтэй болно гэдэг нь ихэнх хүүхдийн хувьд гутрал, атаархах сэтгэлийн үүд хаалгыг нээдэг.
  • Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд
  • Өглөөг хэрхэн үр дүнтэй угтсанаар тухайн өдрийн амжилт бүтээл тодорхойлогддог. Шинэ өдрийн ажилд тань амжилт хүсэж дараах зөвөлгөөг бэлтгэлээ. Өдөрт 24 цаг байдаг. Гэхдээ тухайн өдөр хэр их зүйл амжуулснаар нь өдрийн үр дүн тодорхойлогддог. Харин өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг.
  • үүхэд бусдыг хазах тохиолдол элбэг байдаг. Шалтгаан нь ч янз бүр. Одоохондоо 2 ой дөнгөж гарч байгаа хүүхдийн хувьд яг тэрнээс болжээ гэж дүгнэлт хийхэд эрт байна. Учир нь хөхнөөс бүрэн гараагүй хүүхэд бусдыг хазах гээд байдаг, нөгөө талаар шүд ургаж байх үеийн өвдөлттэй ч холбоотой илэрч болдог.
  • Энэ хорвоо дээр эмэгтэй хүн болж төрнө гэдэг үнэхээр сайхан хувь тохиол. Гэвч та гайхалтай эмэгтэй байхыг хичээгээрэй. Үүний тулд өөрт байгаа сайхан чанаруудаа нээн гаргаж, буруу зуршлаасаа салаарай. Та чадна шүү дээ. Үүний тулд багахан зүтгэл л шаардана. Ингээд танд гайхалтай сайхан харагдах 9 зарчмыг хүргэе.
  • Амьдралын бүхий л хүрээнд нэгэн зэрэг янз янзын таагүй асуудлууд үүсдэг. Таны өмнө эдийн засгийн хувьд найдлагын өчүүхэн ч дөл байхгүй тэр үед гэр бүл хэмээх завинд суугаад далайн шуурганд ганхаж явсан тийм үе байсан уу?
  • Уншиж эхлэхээсээ юуны өмнө та дараах 2 асуултын хариултыг нэг бодоод үзээрэй. Эхний асуулт нь: Мөнгө их зарцуулах асуудал дээр эмэгтэйчүүд их үрэлгэн үү эсвэл эрчүүд их үрэлгэн үү? Дараах асуулт нь: Ямар нэгэн зүйлийг худалдаж авахыг хүсэх тэр их хүсэл хүйсийн асуудалтай холбоотой болов уу?гэж...
  • Гучин нас...Амьдралаас олон зүйлийг авсан юм шиг боловч бас олон зүйлийг алдсан намбатайхан нас юм. Ихэнх 30 настай эмэгтэйчүүд гэр бүлтэй болж, нэгээс хоёр, зарим нь гурван хүүхэдтэй болчихсон амьдрал нь ерөнхийдөө тогтсон байдаг. Ажил төрөл дээрээ тодорхой байр суурь эзэлсэн байх бөгөөд удирдлагууд гүйцэтгэх ажилд томилохоосоо илүүтэйгээр итгэл үзүүлэн бага ч гэсэн удирдлагын эрх өгч эхэлдэг.
  • Заримдаа эмэгтэй хүн цор ганцаараа үлддэг үе бий. Найз залуу, нөхрөөсөө салчихсан, дараагийн сонголт нь хараахан гарч ирээгүй үед, эсвэл угаасаа удаан хугацаагаар ганцаараа байх тохиолдол олонтоо байдаг. Хэрэв чи одоо ганцаардаж байгаа бол, энэ байдлаас гарахыг хүсэж байгаа бол бидний дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Ганц бие бүсгүйчүүдийн дийлэнх нь (нас хамаагүй) дараах хэдэн алдааг зуршил болгон давтдаг.
  • Бүсгүйчүүд бидний амьдарч буй энэ ертөнцөд дэндүү их гоо үзэсгэлэн оршин байдгийг олж хараад бяцхан зүрх минь, богинохон амьдрал минь тэр бүгдийг мэдэрч ханах болов уу хэмээн бодолд автах нь олонтаа. Хэдийгээр бид бүхэн аливаа юмсыг үзэсгэлэнтэй болгож харах, мэдрэх мэдрэмж маань өөр ч гэлээ тэр л сайхныг олж
  • Хосууд олон зүйлийн талаар ярилцдаг. Гэвч илэн далангүй яриа заримдаа хэрүүлийн сэдэв болох нь ч бий. Буруу тавьсан ганц асуултаас болж хамгийн бат бэх харилцааг ч үгүйсгэж болох талтай. Тиймээс бүсгүй минь та доорх асуултуудыг хайртай залуугаасаа хэзээ ч битгий асуугаарай!
  • Хэрвээ та охинтой бол түүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, түүнд амьдралын хатуу хэцүү, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг шалгасан ямар олон зүйл байдгийг ойлгуулж зөвлөж байгаарай. Учир нь чин сэтгэлийн яриа гэдэг энэ зүйл байхгүйн улмаас охид тань олон зүйл дээр алдаж байна. Ядаж л хайр шохоорхол хоёрыг ялгаж чадалгүй хууртагдчихаад хаа нэгэн газар гуниглаад, хэзээ ч урсгаж үл болох тэр гашуун нулимсны амтыг мэдрээд ч сууж байгаа юм билүү.
  • Бүсгүйчүүдээ гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулж, илүү гэрэл гэгээтэй амьдармаар байна уу? Тэгвэл та өдөр бүр дараах аргуудын нэг нэгээр нь хэрэгжүүлж байгаарай. 1. Түүний гар утас руу хорхой хүргэм чихэрлэг, эсвэл уярмаар мессеж бич. 2.Түүний цааргалдаг ажлаас хийлц. 3. Хамтдаа хийдэг ямар нэг хоббитой бол.
  • Эр хүний эхнэр, айл гэрийн эзэгтэй болно гэдэг нэг талаар нэр хүндтэй, сайхан мэт боловч бүсгүй танд амаргүй үүрэг ноогдож байна гэсэн үг. Хүүхнүүд эр нөхрөө сайн мэднэ гэдэг. Гэтэл амьдрал дээр өөр шигээ сайн мэднэ гэдэг юу л бол. Эзэгтэй нар их нийтлэг алдаа гаргадаг байна. Нэгэн америк эмэгтэй залуу эзэгтэйн дүрмийг зохиожээ. Эдгээр дүрэм нь америкийн төдийгүй дэлхийн олон орны сонин хэвлэлд нийтлэгдсэн байна. Тухайн үедээ ч олны сонирхолд ч ихэд нийцжээ.
  • Хүүхдийг жаахан гэж өхөөрдөн ярих нь буруу гэж мэргэжилтнүүд үздэг байна. Тэдний зөвлөснөөр бяцхан хүүхэдтэйгээ энгийн том хүнтэй ярьж байгаа мэт ярих хэрэгтэй аж. Ингэхдээ хүүхдийнхээ хэлж буй зүйлийг

No comments:

Post a Comment