Хайр
Тал талаас цацрах тэр олон гэрлээс
Нэгийг нь онцлож харсан юмсан
Зүг зүгээс эгшигдэх тэр гэгээн аялгуунаас
Нэгийг нь онцлон сонссон юмсан
Үзэгдээд өнгөрөх солонгын гэрэл шиг
Үүлэн чөлөөний хэсэгхэн жаргал
Томоогүй сэтгэлийн болчимгүй дуудлагаар
Тоож хайрласан минь хүнийх байж дээ
No comments:
Post a Comment