Friday, March 14, 2014

Сэтгэл судлалын шинлэх ухааы судалгааны зарчимууд

Шинжлэх ухаан бүр ямагт шинэ шинэ баримт материал, мэдээ, тоо баримтаар баяжин тэдгээрт дүн шинжилгээ хийж агуулага судлах зүйлээ улам бүр арвижуулж байдаг.
Үүний тулд шинжлэх ухаан  бүр өөрийн судалгаа шинжилгээний нарийн аргуудтай байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь ч мөн өөрийн гэсэн судалгааны нарийн аргатай бөгөөд тэр нь цаг үргэлж улам боловсронгуй болж хөгжиж байна. Сэтгэл судлалын ухааны судалгааны аргуудыг судалгаа шинжилгээнд хэрэглэхэд зайлшгүй мөрдөж байх тусгай зарчимууд байдаг.Сэтгэл судлалын ухааны судалгаа шинжилгээний аргуудыг дараах үндсэн зарчимууд  дээр тулгуурлаж хэрэглэдэг.
  1. Сэтгэцийн үзэгдлийн обьектын нөхцөлд үнэн зөв судлах зарчим. Энэхүү зарчим нь сэтгэцийн аливаа үзэгдэлийг судлахад тэр хүний амьдрал үйл ажиллагааны нөхцөлийг түүний зан байдал, төрх төлөв, биеэ авч яваа байдал, оюун санааны нь хөгжлийн төвшинтэй нягт холбон судлах шаардлагатай.
  2. Сэтгэцийн үзэгдлийг түүний хөгжил, хөдөлгөөн зөрчил дунд нь судлах зарчим. Судлагдаж буй зүйлийн субьектив тусгал болох сэтгэцийн үйлдлийг түүний хөгжлийн диалектикт нь авч судлах хэрэгтэй гэж үздэг.
  3. Сэтгэцийн үзэгдлийг хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагаа, түүний үр дүнтэй нягт холбон судлах зарчим.
  4. Сэтгэцийн үйл ажиллагааг түүний нэгдэлд нь судлах зарчим. Сэтгэцийн үзэгдэлүүд нь бүхэл бүтэн бие хүнийг бүрэлдүүлж байгаа учраас хүнийг судлахад түүний сэтгэцийн нэгэн нэгдэлд авч үзсэнээр түүний тухай үнэн зөв төсөөлөлтэй болно гэж үздэг.

No comments:

Post a Comment