Судлаачид 3
төрлийн судалгааны аргуудаас сонгон хэрэглэдэг. Үүнд:
1. Дүрслэлийн арга
Энэ нь зан үйлийн зураглалыг бүтээх
арга. Тус арга нь судалж байгаа хүнийхээ зан үйлийн гаднаа илэрч байгаа илрэлд
анализ хийдэг. Судалгааны дүрслэлийн арга нь хамрах хүрээгээр туршилтын ба
хамаарлын аргыг гүйцэхгүй боловч судалгааны мэдээллийг тайлбарлахад чухал ач
холбогдолтой.
2. Хамаарлын судалгааны арга
Хамаарлын арга нь
хоёр буюу түүнээс дээш үзэгдэл, шинжүүдийн хоорондын хамаарлын онцлогийг
тодорхойлох зорилготой.
3. Туршилтын судалгааны арга
Ямар нэг
үзэгдлийг тайлбарлахад гүнд нь орж чаддаг арга бол туршилт судалгааны арга юм.
Хамаарлыг тогтоох судалгааны аргууд нь зөвхөн хоёр үзэгдэл хамааралтай гэдгийг
л хэлж өгдөг бол туршилт нь асар их нарийвчлалтайгаар зан үйлийн учир шалтгааны
нь юу болохыг тогтоодог. Энэ арга нь дотроо:
- Үл хамаарах хувьсагч гэдэг нь хууран мэхлэх үйлдэл хийсэн
нөлөө үзүүлсэн туршилтын хүчин зүйл юм. Учир нь энэхүү хувьсагч өөр бусад хүчин
зүйлс хамаарахгүйгээр өөрчлөгдөж болдог.
- Хамаарах хувьсагч бол туршилтаар хэмжигдсэн хүчин
зүйлсүүд буюу хууран мэхлэх үйлдэл хийсэн үл хамаарах хувьсагчийн өөрчлөлт байж
болно. Хамаарах гэж нэрлэсэн нь бүлгүүдийн гишүүд хоорондын ялгааг илрүүлэхэд
хэрэглэдэг.
Сүүлийн үед хүмүүс сэтгэцийн зураг гэдэг зүйлийг
ихээр сонирхох болсон байна. Энэ нь тухайн объектоор зураг зуруулан тухайн
хүний төлөвшлийг тодорхойлж болдог гэж үздэг.
Сэтгэл судлалын судалгааны арга техник нь байнга хувирч
өөрчлөгдөж байна. Лобарторын гэхэд л техник технологи нь боловсронгуй болж
байгаа нь их олзуурхууштай юм.
No comments:
Post a Comment