Жорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:
-Чи
хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд
хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас
цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та
харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа
биздээ” гэхэд аав нь:
-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
Тэгээд
өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч
хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа.
Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз”
гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх
үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
Энэ
түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн
хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг
юм шүү” гэдгийг сургажээ.
No comments:
Post a Comment